Цаг үеийн мэдээ

2020.03.09 ДАВАА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал : Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх : 07.17 - 18.48 

Барилдлага : Үхэх 

Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй 

Суудал : Хий 

Аргын тооллын 3 сарын 9. Сумъяа гараг. Билгийн тооллын 15. Бага морь одтой цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ус ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа