Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг зарим шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна.
Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар, Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газарт энэ сарын 2-11-ийг хүртэл ажиллана.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн Тамгын газар, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газарт Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14-ийг хүртэл ажиллаж байна.