12 дугаар сарын 4-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Ногоон эдийн засаг ба Загварчлал” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99153766
10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардана.
11.00 цагт Монголын Залуучуудын холбоонд “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг болно. Утас: 99082115
11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар мэдээлнэ.Утас: 11325044
11.40 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан зураач Л.Хадбаатарын “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт УДБЭТ-т Лувсанжамбын Мөрдорж сангаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Гала тоглолт"-ын талаар мэдээлнэ. Утас: 99196623
13.00 цагт Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Баянгол зочид буудлын ард байрлах “Элит” сургуульд ажиллана.
14.00 цагт СТӨ-нд тамхинаас татгалзах “ХОР БАЯРТАЙ” үндэсний аяны нээлт болно. Утас: 89098660
Төрийн ордонд
09.00 цагт Их танхимд “Тогтвортой хөгжилд сайн дурынхны оролцоо” үндэсний чуулган болно.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Нэрт шатарчин Т.Үйтүмэнгийн 80 насны ойн нэрэмжит шатрын тэмцээний зохион байгуулагч нар тус тэмцээний талаар мэдээлнэ.
11.30 цагт Залуу уран бүтээлчид “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтын талаар мэдээлнэ.
12.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Хөдөлмөрийн үндэсний намаас Сонгуулийн хуулийн төслийн талаар мэдээлнэ.
11.30 цагт Хүний төлөө нам, Иргэдийн шударга шүүхээс зарим шүүгчдийг АТГ-т шалгуулах талаар мэдээлнэ.