Цаг үеийн мэдээ

          Байгаль экологийн доройтол бүх улс оронд тулгамдсан асуудал болж байгаа энэ л үед ОХУ-ын Калуга мужийн Барилгын яам нэгэн сонирхолтой уралдаан зарлажээ. Тун удахгүй шинэ жилийн өдрүүд хаяанд ирж байгаа энэ л үед хаягдал ашиглан ёлканы чимэглэл хийж байгалиа аврахад бага ч боловч хувь нэмэр оруулах ажлыг өрнүүлж байгаа аж.  Уралдааныг 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зарласан бөгөөд эцэг эх, эмээ өвөө, багш нар нь тусалж болох ажээ. Уралдааны болзол ёсоор чимэглэлд хэрэглэсэн материалын 50 хувь нь хог хаягдал байх ёстой ажээ. Чимэглэл хүйтэнд тэсвэртэй, хөнгөн, бат бөх байх ёстой бөгөөд хэмжээ 15-50 см хооронд байх юм.

Таны сурталчилгаа