Цаг үеийн мэдээ

       Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн удирдаж байгуулсан шинэ хотоо өчигдөр буюу Даваа гарагт нээжээ. Самжиён нэртэй энэхүү жижиг хотыг Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил Пэктү уулын бэлд байгуулсан бөгөөд энэхүү уул нь Кимийн гэр бүлийнхний ариун шүтээнд тооцогддог байна. Самжиён хотод 4,000 айлын орон сууц, зочид буудлууд, цанын бааз, соёл урлаг, худалдааны төвүүд, эмнэлэг зэргийг байгуулжээ. Шинэ хот нь Ким Жон Уны удирдсан томоохон төслүүдийн нэг бөгөөд олон улсын эдийн засгийн хоригийн улмаас барилгын материал, ажиллах хүч дутагдаж, удаан хугацаагаар хойшлогдоод байжээ.

Төслөө хэрэгжүүлж дуусгахын тулд Пёньяны дэглэм залуучуудын бригадыг цалин хөлсгүй, хоол унд муутай, уртасгасан цагаар ажиллуулж, шагналд нь их сургуульд элсэх, эсвэл намд элсэх боломж олгож байсан тухай Умард Солонгосын дүрвэгчид ярьсан байна.

Таны сурталчилгаа