Цаг үеийн мэдээ

Шинэ жилийн уур амьсгал орсон энэ өдрүүдэд айл өрхүүд сүлд модоо засаж байна. Хэрвээ танайх бага насны хүүхэдтэй бол болзошгүй эрсдлээс сэрэмжилж гацуур модоо хүүхэд хүрэхгүй газар байрлуулаарай. 

            Хиймэл гацуурны жижиг хэсгүүд мөчрөөс  амархан салж унадаг бөгөөд мөлхөж байгаа хүүхдүүд түүнийг нь залгиж хахах эрсдэл бийг анхаараарай.  Мөн хагардаг, эсвэл хурц ирмэгтэй чимэглэл бүү сонго.  Гацуурны тоглоом тогтоогуурын төмөр болон залгиж болохоор жижиг чимэглэл эрсдэлтэй. Иймд худалдан авч буй чимэглэл сэлт дээрх насны заалтыг анхааралтай харж байгаарай.    Таяг хэлбэртэй чихрэн тоглоом  зэрэг хүүхэд ам руугаа гудрах эрсдэлтэй урт чимэглэлээс татгалз. Гэрлэн чимэглэл хүүхдийн гар хүрэхгүй газар байрлах ёстойг онцгойлон анхаараарай. Хүүхдийн шүд цухуйсан үед харсан зүйлээ амандаа хийн хазах дуртай байдаг тул маш аюултай.   

Мөн хүүхдээ юмны учир мэддэг болтол саануудаа сайн боож баглаад далд хийхийг санал болгож байна. Гацуурыг тань илүү үзэмжтэй болгодог эдгээр саануудыг хүүхэд амандаа хийсэн тохиолдолд маш ноцтой хор идсэнтэй адил үйлчилгээтэй хэмээн мэргэжилтнүүд анхааруулдаг.  Олон сар тагт дээр дараатай байсан гацуураа засахаас өмнө хуралдсан шороо, тортогийг нь сайтар арчилж цэвэрлээрэй.  Эс бөгөөс гацуур засах үед сэгсрэгдсэн тоос хүүхдийн амаар орж улмаар харшил ханиад үүсгэж байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсан юм.

 

Таны сурталчилгаа