Цаг үеийн мэдээ

        Харийн оронд амжилттай сурч, ажиллаж байгаа Монголчуудын түүчээ үргэлжилсээр байна.  Тэдний нэг бол Бодибилдинг Фитнесийн багш дасгалжуулагч ОУХМ Т.Өлзийхишиг. Тэрээр 2008 оноос Бодибилдинг Фитнесийн спортоор хичээллэж, эдүгээ БНСУ-д Сөүлийн шинжлэх ухаан технологийн их сургуульд Спортын шинжлэх ухаан тамирчдын эрүүл мэндийн арга зүй, спортын сэтгэл зүйч мэргэжлээр магистрт суралцаж байна. Т.Өлзийхишиг  Солонгосын "Gangnam" дүүрэгт SM фитнес центрт Personal Trainer хийдэг бөгөөд Солонгост хүнд хүчир биеийн хүчний ажил хийдэг  элэг нэгт охид залуустаа чиглэсэн үйл ажиллагааг мэргэжилдээ тулгуурлан олныг зохион байгуулдаг аж. Жишээ дурьдвал тэрээр  өнгөрсөн 7дугаар сарын 17-нд "FITMONGOLIANS" эрүүл мэндийн хөдөлгөөнийг эхлүүлж, "ЭРҮҮЛ МЭНДТЭЙГЭЭ ЭХ ОРОНДОО" уриатай спорт фитнес өдөрлөг зохион байгуулсан нь тун амжилттай болж олон хүнийг хамруулж чаджээ.

          Үүнд урамшсан тэрээр эрүүл мэнд, бие бялдар, гадаад гоо зүйдээ анхаарч, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой, цаашлаад тэмцээн уралдаанд оролцох хүсэлтэй монгол залуусынхаа саналыг хүлээн авч Солонгост оршин суудаг нийт Монголчуудын дунд Бодибилдинг фитнес сонирхогчдын аварга шалгаруулах "Мистер&Мисс" анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

  

Энэ сарын 15-нд Сөүл хотноо зохион байгуулагдах тус тэмцээнд тэргүүн байранд шалгарсан залуусыг Солонгост зохион байгуулагддаг зэрэглэл өндөр тэмцээнд хамруулах, шигшээ багийн тамирчдыг шинээр төрүүлэхийг зорьж байгаа юм байна.

Таны сурталчилгаа