Цаг үеийн мэдээ

        Өнөөдрөөс эхлэн нийт 279 цэгээр нийслэлийнхний хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг худалдаалж эхлэх юм байна.

       Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улирлын хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэл өгсөн байна. Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд өдөр тутам 100 тонн махыг нийслэл болон суурин газрын хэрэглэгчдийн махны хэрэгцээнд борлуулах юм байна. Өнгөрсөн жилийн өдийд 70-80 тонн махыг борлуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс хомсдолтой байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа аж.

        Мөн 60 гаруй аж ахуйн нэгж экспортод гаргахаар 12 мянган тонн мах бэлдсэн бөгөөд энэ нь импортлогч орны итгэмжлэгдсэн үйлдвэрлэлд бэлдээгүй учир экспортод гаргах боломжгүй болсон. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжид Монголын зах зээлд борлуулах хүсэлтийг тавьсан байна. Нийслэл болон суурин газрын махны хангамж дээр тасалдал үүсэхгүй байх боломжтой.

Таны сурталчилгаа