Их Британи улсад Уэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинзыг дуудлага худалдаанд оруулсан нь 347 000 ам.долларын үнэ хүрч зарагджээ. Ханхүү Чарльзын анхны эхнэр, Уэльсийн гүнж Диана энэ даашинзыг 1985 онд Америкийн ерөнхийлөгчийн цагаан ордонд болсон үйл ажиллагааны үеэр өмсөж байжээ. Диана гүнж тус гоёлын даашинзыг сувдан хүзүүний зүүлттэй хослуулсан нь зурган дээрээс харагдаж байгаа юм. Гэхдээ загвар зохион зохион бүтээгч Виктор Еделстейний урласан даашинз дуудлага худалдааны үеэр борлогдоогүй юм. Харин дуудлага худалдаа болсны маргааш нь тус даашинзыг Их Британийн нэгэн хүмүүнлэгийн байгууллагаас худалдан авах саналыг илрүүлжээ. Даваа гарагт болсон дуудлага худалдаагаар энэхүү даашинзыг 388 000 ам.долларт хүрнэ гэж шинжээчид урьдчилан тооцоолж байсан ч эцсийн мөчид 347 000 ам.доллараар зарагдаад байна. Уэльсийн гүнж Диана загварын өндөр мэдрэмжтэй нэгэн байсан гэдгийг онцолжээ.