Цаг үеийн мэдээ

         Түүний Скотт Нисон гэдэг. Тэрээр "20-р Зуун Фокс" кино компанийн захирал бөгөөд алдарт "Титаник", "Икс хүн" "Хатан зоригт" зэрэг олон гайхалтай киног бүтээхэд удирдан хянаж байдаг супер уран бүтээлч. Түүнд алдар хүнд, нэр төртэй ажил, тансаг харшууд, үнэтэй усан онгоц, сүүлийн үеийн загварын машинууд, сая доллараар хэмжигдэх цалин, орлого гээд бүх юм түүнд байсан. Гэвч тэр нэг л өдөр энэ бүхнээ бүгдийг зараад Холливүүдээс Камбожийн хогийн дээр ирсэн билээ.  

            Түүх ингэж эхэлжээ. Скотт Нисон 2003 онд Ази тивээр таван 7 хоног аялсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Тэрээр тэрээр аялж байсан хотынхоо ресторанд хоол идэж байхдаа гуйлга гуйн орж ирсэн нэгэн ядуу хүүд гарын мөнгө өгчээ. Уг рестораны үйлчлэгч түүнд “Та үнэхээр хүүхдэд тусламаар бол хогийн цэг рүү очиж үзээч!” гэж. Скотт  сонирхолдоо хөтлөгдөн хог дээр очиход тэнд өнчин ядуу 1000 гаруй хүүхэд хог ухан амьдарч тариур, ундааны сав зэргээр тоглож байсныг хараад үнэхээр их цочирдсон байна.

 

Ийнхүү сэтгэлдээ гүн тээш авсан Скотт "Беверли Хиллс" дэх гэртээ ирлээ. Тэрээр 2004 онд "Камбожийн Хүүхдийн Сан" байгуулж бүх хөрөнгөө заран Камбожид ирсэн бөгөөд хэзээ ч буцсангүй. Скотт тэдгээр хүүхдүүдийн хамт өнөөг хүртэл амьдарч буй бөгөөд өдгөө хүүхдийн томууд нь сургуулийн төгсөлтөө хийн 1000 хүүхдийн эцэг гайхамшигт хүн Скотт Нисоныгоо баярлуулж буй аж.

45 насандаа эхнэр хүүхэдгүй ганц бие саятан байсан Шотландын Эдинбургийн гаралтай аугаа хүн Скотт Нисон бүхий л амьдралаа эдгээр хүүхдүүдийн төлөө зориулахаар шийджээ. Тэрээр  “Би одоо мянган хүүхдийн эцэг, өвөө болох үед миний мянган хүүхэд намайг асрах тул хөгширсөн хойно санаа зовох юм алга, амьдралын мөн чанарыг би огт өөрөөр харж ойлгох болсон” хэмээн  ярьдаг ажээ

Таны сурталчилгаа