Дэлхийн хамгийн том мөсөн арал Гринландын мөс 1990-ээд оны үетэй харьцуулахад долоо дахин хурдан хайлж байна. Олон улсын эрдэмтдийн баг энэхүү дүгнэлтийг хиймэл дагуулын 26 жилийн мэдээлэлд тулгуурлан хийжээ. Гринландын мөс энэ хурдаараа хайлсаар байвал энэ зууны эцэс гэхэд далайн усны түвшин нэмж долоон сантиметрээр нэмэгдэж, эрэг орчим амьдардаг олон сая хүнд аюул учруулах эрсдэлтэй болжээ.
Тоон үзүүлэлтийг харвал жилд Гринландын 250 тэрбум тонн мөс хайлдаг. Харин энэ жилийн хувьд 370 тэрбум тонн орчим мөс хайлсныг судлаачид мэдээллээ.