Цаг үеийн мэдээ

Цэцэгс хүний бие организмын хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг бөгөөд зурхайн орд болгонд сайн нөлөө үзүүлдэг “ивээл” ургамлууд байдаг аж. Иймд та ивээлт ургамлаа мэдэж авснаар ургамлын эрч хүч танд ч бас нөлөөлнө. 

ХОНИНЫ ОРД - ХАРГАНА ГАЛ УСНЫ АЮУЛЫГ ЗАЙЛУУЛНА

Хонины ордыг удирдагч - Ангараг гарагт тамхины цэцэг, сармисны цэцэг, харгана, ойм цэцэг хамаарна. Харганыг өргөстэй болохоор нь эртний хүмүүс буг чөтгөрийг зайлуулдаг гэж үздэг. Гэртээ харгана тавибал чөтгөр шулам, гал усны аюулыг зайлуулдаг байна. Харин малын хашаа саравчинд тавьснаар малын өвчнөөс сэрэмжилдэг гэдэг бөгөөд энэ ургамлын ашигтай олон чанарыг шинжлэх ухаан одоо ч нээсээр буй.

ҮХРИЙН ОРД - ЦАХИЛДАГ “ХҮСЛИЙН” ЦЭЦЭГ

  Үхэр болон жинлүүрийн ордыг ивээгч - Сугар гарагт лянхуа, хонин зангуу цэцэг, хадаасан цэцэг, сарнай, алаг нүдэн, цахилдаг цэцэг хамаарна. Цахилдаг цэцэг нь солонгын долоон өнгийг агуулсан байх нь бий. Японд цахилдагны цэцгээр аливаа өвчнөөс хамгаалах сахиус хийдэг. Мөн энэ цэцгийг “хүслийн цэцэг” гэх нь бий.

ИХРИЙН ОРД - ҮНДСЭН ЦЭЦГЭЭР МУУ ЗҮЙЛИЙГ АРИУЛНА

  Ихрийн болон охины ордыг ивээгч - Буд гарагт бамбай цэцэг, үндсэн цэцэг орно.

Үндсэн цэцгийг хоол амтлахад хэрэглэдэг төдийгүй утлага хийх, муу юмыг ариулахад ашигладаг.

МЭЛХИЙН ОРД - АЛАГ НҮДЭН ХАЙР СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ

  Мэлхийн ордыг ивээгч гараг болох - Саранд хумсан цэцэг, удвал, алаг нүдэн хамаарна.  Алаг нүдэн цэцэг нь гурван өнгийн дэлбээтэй. Цагаан нь итгэл найдварын, шар нь гайхширлын, харин нил ягаан нь гунигийн өнгөнд тооцогддог. Эртний грекчүүдэд цэцгийг “хайрын гурвалжингийн” бэлгэдэл хэмээдэг байж. Харин Франц, Англид алаг нүдэн цэцгийн баглааг хайр сэтгэлээ илэрхийлэх тэмдэг гэж үздэг.

АРСЛАНГИЙН ОРД - ЦЭЭНЭ ЦЭЦЭГ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН БЭЛГЭДЭЛ

Арслангийн ордыг ивээгч гараг - Наранд зэрлэг сарнай, цээнэ, хадаасан цэцэг орно. Цээнэ нь хүнээс муу муухай зүйлийг зайлуулах “шидтэй”. Хятадад цээнэ цэцгийг хайр сэтгэл, урт удаан аз жаргалтай амьдралын бэлгэдэл гэж үздэг. Харин Японд цэвэр ичимтгий зан, ариун сэтгэлийн илэрхийлэлд тооцдог байна.

ХИЛЭНЦ - НАРЦИСС- ГОО ҮЗЭСГЭЛЭНГ БҮТЭЭГЧ

  Хилэнцийн ордыг ивээгч - Дэлхийн ван гарагт нарцисс цэцэг орно. Нарцисс нь “наркао” буюу “мансууруулагч” гэх утгатай үгнээс гаралтай. Персийн Кипр хаан нарциссыг “гоо үзэсгэлэнг бүтээгч, мөнхийн жаргал бэлэглэгч” гэж нэрлэсэн байдаг. Энэ цэцгийг эртний Помпей хотын ханан дээр дүрсэлснийг олжээ.

НУМЫН ОРД - МЭЛРЭГ ЦЭЦЭГ ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭНЭ

  Нумын ордыг удирдагч - Бархасбадь гарагт нил, мэлрэг цэцэг хамаарна. Мэлрэг цэцэгний тухай анхны мэдээ Египетийн эртний үед хамаардаг. Цэцэн ухааны бурхан Афинагийн бэлэг бол мэлрэг цэцэг гэж эртний грекчүүд үздэг байжээ. Үнэхээр мэлрэг цэцгийн үнэр хүний тархины үйл ажиллагааг сэргээдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

МАТРЫН ОРД - НАМУУ ЦЭЦЭГ ҮРГҮЙДЛЭЭС ХАМГААЛНА

Матрын ордыг ивээгч - Санчир гарагт намуу цэцэг орно. Намуу цэцэг нэн эртний ургамал. Хүй нэгдлийн үеийн оршуулганаас энэ цэцгийн үр олдсон байдаг. Эртний Грект энэ цэцгийг Гипнос болон морфей бурхдад өргөдөг байжээ. Славянчууд намуу цэцэгний хүчээр гантай үед бороо оруулдаг байсан аж. Сибирьт энэ цэцгийн үрийг шинэ гэрлэгсдийн гуталд цацаж өгдөг. Үргүйдлээс хамгаалдаг гэдэгт итгэдэг учраас тэр гэнэ.

ХУМХЫН ОРД - САРААНА ИТГЭЛ НАЙДВАРЫН БЭЛГЭДЭЛ

  Хумхын ордыг ивээгч - Тэнгэрийн ван гарагт альпийн сарнай, голт бор, сараана цэцэг хамаарна. Сараана цэцэг эртний Грекийн “ли ли” буюу “цагаан” гэсэн үгнээс гаралтай аж. МЭӨ 1750 оны үед хамаарах археологийн олдворуудад энэ цэцэгс элбэг дүрслэгдсэн байдаг. Эртний Персэд Кипр хааны үед сараана цэцэг ордны дотоод чимэглэлийн чухал хэсэг нь болж байжээ. Эртний грекчүүд энэ цэцгийг тэнгэрийн цэцэгт тооцож, итгэл найдварын бэлгэдэл хэмээдэг.

ЗАГАСНЫ ОРД - ШАФРАН УРГАМАЛ АНАГААХ ШИДТЭЙ

  Загасны ордыг ивээгч - Далай ван гарагт олсны цэцэг, намуу, удвал, шафран цэцэг орно. Шафран нь “шар” гэсэн үгнээс гаралтай. Энэ ургамал нь тансаг үнэртэй бөгөөд анагаах бодис агуулдаг. Хаадын идээг амтлагч гэдгээрээ алдартай. Нэгэн үе шафран нь алтаар үнэлэгдэж байсан гэдэг. Эртний Хятадад гэхэд л эзэн хааны цаазан дор хаан эзнээс өөр хэн ч энэ ургамлаар хийсэн будгийг хэрэглэх эрхгүй байжээ. Хүнсний шафран нь дэлхийд маш өндөр үнээр хүнсний үйлдвэрлэлд хэрэглэгддэг.

Таны сурталчилгаа