Цаг үеийн мэдээ

 

Тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулыг тээгч “H2A” пуужинг нэгдүгээр сард хөөргөнө гэж Японы “Mitsubishi Heavy Industries” компани даваа гарагт мэдэгджээ.  

Энэхүү хиймэл дагуул БНАСАУ-ын пуужингийн талбайн бүтээн байгуулалтыг тандах зорилгоор хөөргөсөн гэж үздэг Японы бусад 7 хиймэл дагуулын адил үүрэг гүйцэтгэх ажээ. “H2A F41” пуужинг нэгдүгээр сарын 27-нд Японы баруун өмнөд нутгийн Танэгасима арал дахь пуужин хөөргөх талбайгаас өглөөний 10:00 цагт хөөргөнө гэж “Mitsubishi Heavy Industries” компани мэдээлэлд дурджээ.

Тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулууд хоёр төрлөөр ажилладаг байна. Оптик хиймэл дагуул нь дижитал камертай төстэй төхөөрөмжийг ашиглан газрын зургийг авах бол радарын хиймэл дагуул нь шөнийн цагаар болон цаг агаарын таагүй нөхцөлд үед зураг авахад ашиглагдах юм.

Японы Засгийн газар одоогоор радарын тав, оптикийн хоёр хиймэл дагуултай бөгөөд цаашид тагнуулын мэдээлэл цуглуулах хиймэл дагуулын тоогоо 10 болгох зорилготой байна.

 

 

Таны сурталчилгаа