Өглөө сэрээд л шатахууны үнэ битгий өссөн байгаасай хэмээн залбирдаг ядуу орны иргэд бидний хувьд зүүдэнд ч оромгүй явдал өмнө хөршид маань тохиож байна. Учир нь шинэ оны өмнө нэгэн гайхалтай шийдвэр гарсан нь автомашин хэрэглэгчддээ сард 150 литр шатахуун үнэгүй өгөхөөр болжээ. Гэхдээ үнэгүй шатахуун олгох шийдвэрт одоогийн байдлаар лимузин зэрэг тансаг зэрэглэлийн автомашин хэрэглэгчид багтаагүй юм байна. Цаашид үнэгүй олгох шатахууныхаа хэмжээг нэмж 200 литр болгохоор ажиллана гэдгийг албаны хүмүүс нь мэдэгдэж байгаа тухай Оросын 201DAY.WORDPRESS.COM сайтад дурджээ. Гэхдээ шинэ оны шидэт бэлэг мэт энэ шийдвэр хэр удаан үргэлжлэх эсэхийг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна.