Bloomberg агентлагаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүнээр ажиллах 20 жилийн хугацаандаа ЗХУ-ын үед алдаад байсан хэд хэдэн зүйлийг сайжруулж чадсан тухай бичжээ.
Тухайлбал, Оросын удирдагч БНХАУ-тай холбоогоо сайжруулан бэхжүүлж, Крымыг нэгтгэж, Сири улсын нөхцөл байдлыг өөрчилж, Турк улсад зэвсэг худалдаалж чадсан хэмээн бичсэн байна.
Түүний хамгийн гол онцлох ололт амжилтаар геополитикийн нөлөөгөө цомхон төсвөөр нэмэгдүүлсэн гэдгийг Bloomberg агентлаг онцлоод АНУ тэднээс хоёр дахин их мөнгө батлан хамгаалах салбартаа зарцуулж байгааг ч сануулжээ.