Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн 140 жил тохиолдоогүй дулаан өвөл болж байна.  Энэ сарын 18-ны өдөр агаарын температур Цельсийн 5.4 хэм хүрсэн нь 1886 онд тогтоож байсан 12 дугаар сарын өмнөх дээд амжилтыг эвджээ.

Гудамж талбай цасгүй байгаа тул шинэ жилийн баярын уур амьсгалыг сэргээхийн тулд Москва хотын захиргаа хиймэл цасаар чимэглэж эхэлсэн байна.

            Ер бусын дулаан өвөл болж байгаагаас яргуй эрт цэцэглэж, зарим ан амьтад ичээнээсээ гарч байгааг судлаачид мэдэгджээ. Тухайлбал Москвагийн амьтны хүрээлэн таван ширхэг Африкийн алагдаахай хэмээх нэгэн төрлийн мэрэгч амьтныг ичээнээс нь сэрээхгүйн тулд тусгай хөргөгчтэй торонд хийгээд байгаа гэнэ.

            Жилийн энэ үед мөсөн талбай болдог газарт хүүхдүүд хөлбөмбөг тоглож байна. Шинэ оны эхний долоо хоногт Орос даяар баяр, амралт үргэлжилдэг тул энэ хугацаанд ядаж гудамж талбайг цастай байлгах арга хэмжээ авч байгааг хотын захиргаа тайлбарлажээ.

Таны сурталчилгаа