Цаг үеийн мэдээ

Дэлхий даяар хар хирс байгальд 5000, амьтны хүрээлэнд 50 толгой байгаа нь эдгээр амьтдын шинэ төл маш чухал болохыг харуулж байна. Мичиганы Поттер Парк амьтны хүрээлэнгийн оршин суугч, 12 настай Доппси гэх хар хирс эр тугал төрүүлжээ. Нэр хүртэж амжаагүй байгаа шинэ тугал Поттер Паркад 100 жилийн хугацаанд мэндэлсэн анхны тугал аж.

            Амьтны хүрээлэнгийн шинэ гишүүн бяцхан  тугал төрснөөсөө цаг хагасын дараа хөлд орсон бөгөөд одоогоор ямар нэг асуудалгүй, эрүүл байгаа юм байна. Шинэ тугалыг 2020 оны хавраас эхлэн хүмүүст үзүүлэх ажээ.