Элизабет Файдли хэмээх нэгэн бүсгүй охиндоо зул сарын баярыг тохиолдуулан барби хүүхэлдэй бэлэглэжээ. Гэтэл өнөөх хүүхэлдэй нь цоохор арьстай, этгээд ногоон үстэй байв. Хүүхэлдэйнхээ ногоон үсийг шар болгох гэж ээж охин хоёр хайрцаг будаг хэрэглэсэн ч амжилтад хүрсэнгүй. Ингээд Элизабет интернэтээр хайлт хийн “Тэдди баавгай ба хүүхэлдэйн эмнэлэг” гэх байгууллагыг Нью-Жерсигийн Сегаугас хотоос олжээ. Ийнхүү тэрээр хүүхэлдэйгээ дахин сэргээхээр илгээсэн байна. Хэд хоногийн дараа Сегаугас хотын цагдаагийн газраас яаралтай холбогдохыг сануулсан бичиг ирсэн бөгөөд учрыг лавлатал өнөөх хүүхэлдэй дотроос 2 унц кокаин гарчээ. Ийнхүү мөрдлөгийн эцэст тус тоглоомыг Алабамад хийгдсэн болохыг олж тогтоосон байна. Тиймээс интернэт худалдан авалт хийхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй гэдгийг энэ жишээ харуулж байна.