Цаг үеийн мэдээ

Норвеги улсын баруун бүс нутагт 1 дүгээр сард ажиглагдаж байгаагүй ер бусын дулаан болж байна. Зарим судлаач үүнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж буй юм байна. Тус улсын Санндалсора хэмээх тосгонд агаарын температур 19 хэмд хүрчээ. Шинжээчид Норвегид 1 дүгээр сарын эхээр ингэж дулаарсан тохиолдол өмнө гарч байгаагүйг онцолсон байна. Иргэд ер бусын дулаан 1 дүгээр сар ихэд таатай байгаа бөгөөд усанд сэлэх зэргээр цагийг өнгөрүүлж, нимгэн цамтай гадуур алхаж байгаа аж.

Таны сурталчилгаа