Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц улс юм. Тэр ч утгаараа аялал жуулчлалын өлгий нутаг гэвэл хилсдэхгүй. Харин энэ сайхан улс сүүлийн нэг сар түймэрт автаж 24 хүн, 500 сая ан амьтан, 8000 коала баавгай, 5,5 сая га талбай шатаж, 1400-аас илүү гэр орон сүйдээд байна. Гамшигт нэрвэгдсэн энэ улсын төлөө дэлхийн олон улс орон тусламжийн гараа сунгаад байгаа бөгөөд Монгол улс ч мөн нэгдээд байна. Харин өчигдрөөс эхлэн тус улсад бороо орж эхэлсэн сайхан мэдээ дуулдаж эхэллээ. Манай сайт энэ удаад Австрали улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Австрали улс 45 сая имжтэй
Австрали улсын имж яг л эзэнгүй нохдын адил хаа сайгүй байдаг гэнэ. Тиймээс ч эдгээр амьтад шөнө оройн цагаар үйл олноороо машинд дайруулан үрэгддэг байна. Учир нь имж хэзээд хурдан шалмаг хөдөлгөөнтэйн дээр машины урдуур гэнэт л ороод ирдэг ажээ. Тиймээс замын хажууд имжнээс болгоомжлох тэмдэглэгээ хүртэл байдаг байна. Нас бие гүйцсэн имж нь зүйлээсээ хамаараад 25-аас 160см хүртэл өндөр болдог. Тус улсад имжний махаар хоол хийдэг аж. Энэ нь жирийн махыг бодвол илүү хатуу учраас удаан болгох шаардлагатай гэнэ. Гэсэн хэдий ч, ийнхүү удаан болгосон мах нь үнэхээр амттай болдог байна.
Австрали улсын ихэнх хэсгийг тосгодууд эзэлдэг
Австрали улсад нутгийн уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нарийн төвөгтэй аман зохиолын уламжлалтай, тэрчлэн тэнгэр газрыг шүтэж, зүүдэнд итгэдэг байна.
Австралийн хүүхэд залуус суралцах үнэхээр дургүй гэнэ. Тиймээс ч тэнд дээд боловсролтой хүмүүсээс илүүтэй бүтээн байгуулалтын авьяастай хүмүүс цөөнгүй байдаг аж. Тэр ч утгаараа Австрали улс барилга байгууламжаараа дэлхийд толгой цохидог юм. Тэндхийн цалинг хамгийн багаар бодоход л 7 хоногтоо 700 мянган төгрөг хүрчихдэг байна. Үнэхээр амьжиргаатай ард түмэн байгаа биз.
Коала баавгай уутат амьтан
Коала зүүн Австралийн далайн эргийн дагуу газарт амьдардаг байна. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн бөгөөд тэдний дунд “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Гэвч Австралийн эртний нутгийн хүмүүсээс өвлөн ирсэн “ус уудаггүй амьтан” гэсэн утгатай "koala" нэр нь л үлджээ. Нас биеэнд хүрсэн энэ амьтан 80 сантиметр өндөр, 15 килограмм хүртэл жинтэй байдаг ажээ.
Мөн хойд Австралийн нутагт давстай усны матар олон байдаг. Эдгээр матрууд, ойролцоогоор 3-4 метрийн урттай гэнэ.
Австралид 10 дугаар сараас 2 дугаар сар дуустал далайн ус хортой болдог
Та энд ирснээр 10-р сараас 2-р сарыг дуустал далайд хамгаалалтын хувцасгүй сэлж болохгүй юм. Учир нь эдгээр саруудад далайн ус хорддог бөгөөд хамгаалах хувцасгүй орсон нөхцөлд биеэр улаан тууралт гарч, өндөр халуурдаг байна.
Аялал жуулчлал
Австрали улсаар аялаж байгаа жуулчдын ихэнх нь Япон хүмүүс байдаг ажээ.
Тухайн улсын агаарын хүчнийг “Qantas” компани ноёрхдог. Австралид замын хөдөлгөөндөө манайхаас эсрэг дүрэм болох зүүн гарын дүрмийг баримталдаг байна. Энд нэг хайрцаг тамхи 16 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Түүнчлэн олон нийтийн газарт тамхи татах нь хориотой. Эндхийн хүмүүс өөрсдийн үндэсний тоглоом болох крикет хэмээх спортод дуртай. Уг тоглоом нь маш өргөн хүрээг хамран зохиогддог бөгөөд том цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга орчим хүний багтаамжтайгаар 4-5 хоногийн турш зохиогддог байна.
Австралид эрчүүдийг цэрэгт элсэхэд харилцан гэрээ байгуулдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр шаардлагатай нөхцөлд дайнд оролцох нөхцөлтэй гэнэ.
Тухайн улсад газар хөдлөлт түгээмэл болдог бөгөөд, хүчтэй газар хөдлөлтийн улсаас олон байшин газартай тэгшлэгдэж байсан гэдэг.
Австралийн үндэсний хөгжмийн зэмсгийг тусгай модоор сийлэн хийдэг бөгөөд энэ нь маш өвөрмөц дуу авиаг гаргадаг байна.
Дэлхийн хамгийн урт ачааны машин Австралид байдаг. Энэ нь ойролцоогоор 45 чиргүүл, 100 дугуйтай ажээ. Үүгээр бүхий л овор ихтэй зүйлийг хялбархаан зөөдөг гэнэ.