Цаг үеийн мэдээ

Gucci брэнд Хятадын цагаан сарын баярт зориулан Disney компанитай хамтран капсул цуглуулга гаргажээ. Хулгана жил гарч буйтай холбогдуулан Микки Маусыг цуглуулгын гол дүрээр сонгосон ба цуглуулгад Микки Маусын зурагтай ноосон цамц, юүдэнтэй цамц, кардиган, үүргэвч, пүүз зэрэг загварууд багтсан байна.

Шинэ цуглуулгын зураг авалтыг Disney- н паркад хийсэн ба сурталчилгаанд Хятадын жүжигчин Нини, Ерл Кейв, стилист Зои Блу нар тоглосон бөгөөд шинэ цуглуулга нэгдүгээр сарын 3-нд худалдаанд гаргаж эхэлжээ.

Таны сурталчилгаа