Энэ улс өнгөрсөн онд 16-аас доош насны нэг ч хүүхэд зам тээврийн ослоор нас бараагүй амжилттай үзүүлэлттэй оноо үджээ. 2019 онд Норвеги улсын хэмжээнд нийт 110 хүн зам тээврийн ослын улмаас амь үрэгдсэн нь өмнөх оноос хоёроор илүү юм. Статистик мэдээллээс үзвэл 1975 онтой харьцуулбал улсын хэмжээнд зам тээврийн осолд орж, нас барсан хүмүүсийн тоо 41-ээр буурчээ. Өөрөөр хэлбэл, сая хүн тутамд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо 20 аж. 2002 онд Норвегийн Засгийн газраас 2018-2029 онуудад үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тээврийн салбарын төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болох Vision Zero/Ослыг тэглэх алсын хараа/-г хэрэгжүүлж эхэлсэн юм. Бүх замд явахыг зөвшөөрсөн дундаж хурдыг багасгаж, зах зээл дээрх аюулгүй байдал сайтай автомашин болон хотын төв доторх унадаг дугуйн замыг тус тус нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлжээ. Лондон хотын дарга Садик Хан Vision Zero/Ослыг тэглэх алсын хараа/-ны хүрээнд 2041 он гэхэд хотын иргэд хот дотроо ажил, сургууль гээд хаашаа явсан, нийт аялалын 80 хувийг машингүй байлгах зорилтыг тавиад байна. Европын холбооны улсуудаас хамгийн аюулгүй замын хөдөлгөөнтэй улсад Их Британи тооцогддог бол эсрэгээрээ хамгийн аюултайд Болгар, Румын улсууд жагсдаг аж.