Цаг үеийн мэдээ

Сингапурын эрдэмтэд хамгийн тогтвортой аргаар хуванцрыг formic acid буюу манайхаар шоргоолжны хүчил болгон хувиргах технологийг бий болгожээ. Нанянгийн Технологийн Их Сургуулийн эрдэмтэн Со хоргүй химийн бодис (non-toxic vanadium-based catalyst) болон нарны гэрлийг ашиглан ПЭТ бус хуванцрыг (гялгар тор, хоолны нэг удаагийн сав) шоргоолжны хүчил болгон урвалд оруулах иновацийг бүтээсэн байна.

 Шоргоолжны гэж нэрлэгдэх формик хүчлийг хүнсний нэмэлт орцонд мөн устөрөгчийн шатахуунд ашиглахад хэрэглэдэг учир тогтвортой, байгальд ээлтэй бүтээгдэхүүний дагавар түүхий эд болох боломжтой. Хуванцрыг хайлуулж дахин боловсруулахад хүнд металууд ашигладаг бол энэ арга байгальд хоргүй бодис ашиглаж байгаагаараа тэргүүлж байгаа цоо шинэ технологи юм байна.

Таны сурталчилгаа