Австрали улс ойн түймэр, ган гачгийн гамшигт нэрвэгдэж, 24 хүн, 500 сая ан амьтан, 8000 коала баавгай, 5,5 сая га талбай шатаж, 1400-аас илүү гэр орон сүйдээд байна. Харин эх оронд нь гамшиг нүүрлэсэн энэ үед Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон Хавайд амарч зугаалаад ирсэн нь ард иргэдийнхээ дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн билээ. Саяхан Ерөнхий сайд түймэрт ажиллаж буй гал сөнөөгчидтэй уулзсан боловч гал сөнөөгчид болон иргэд хувиа хичээгч Ерөнхий сайдтайгаа гар барихаас татгалзжээ. Шударга бусын өмнө ямар ч албан тушаалтан хэн ч биш болдгийн жишээг Австрали улсын Ерөнхий сайдын жишээ харуулж байна.