УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн алба хаагчид, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газрын байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүд сонгууль болох оныхоо нэгдүгээр сарын нэгний өдөр гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой байдаг.
Үүний дагуу заалтад хамаарах төрийн алба хаагч, төрийн өмчит компаниудын удирдлагууд ажлаа хүлээлгэн өгч, сонгуульд нэр дэвшихээ зарлаад байна. Энэ буухиаг Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн захирал Б.Сүхбаатар үргэлжлүүлэх тухай сураг сонсогдож байгаа. Хэрвээ тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдвэл Монгол Ардын Нам залуучуудаа дэмжиж 2020 оны сонгуульд оролцож байгааг харуулах юм.
Зочин
2020-09-28
******** сүхээ ********оо тараагаад ч балчирдана.том тойрог ш дээ