Цаг үеийн мэдээ

Австрали даяар дэгдсэн түймрийн гамшгийг өдүүлж, татсан тамхиныхаа ишийг хаясан байж болзошгүй 24 хүнийг баривчилжээ.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Цагдаагийн газар холбооны 183 хууль дүрэм зөрчин, санамсар болгоомжгүйн улмаас түймэр тавьсан дээрх этгээдүүдэд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажлаа үргэлжлүүлж байна. Харин 53 хүнд холбогдох хэргийг шалган хэрэгт холбогдолгүй болохыг тогтоожээ.

Австралийн хуулиар баривчлагдсан 24 этгээд 21 жилийн хорих ял авч магадгүй байна. Австрали даяар гарсан гал түймрийн улмаас 2000 гаруй барилга байгууламж шатаж, 4.8 сая га талбайд тархаад байгаа билээ. Сиднейн их сургуулийн тооцооллоор 480 сая гаруй зэрлэг амьтан сүйдсэн байна. 

 

 

Таны сурталчилгаа