Нийтийн тээврийн хэрэгслүүд энэ сарын 16-н хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гарахаар болсон. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр өчигдрөөс /2020.03.10/ эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулж хязгаарлалт тавиад байна.
Нийтийн тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд 680 автобус мөн троллейбус, амралтын өдрүүдэд 452 автобусыг энэ сарын 10-16-ны 07:00 цаг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гаргах аж. Нийтийн тээврийн хэрэгсэл энгийн өдрүүдэд нийт 95 чиглэлд 900-950 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгаж 30-35 минутын зайтай үйлчилгээнд гаргах болжээ.