Улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
А-80 автобензин 91 хоногийн нөөцтэй
Аи-92 автобензин 33 хоногийн нөөцтэй
Дизелийн түлш 39 хоногийн нөөцтэй
ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны жижиглэнгийн үнэд өөрчлөлт ороогүй юм. Бөөний үнийн хувьд Улаанбаатар хотод дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.