Цаг үеийн мэдээ

         Өмнө нь коронавирусыг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж үзэж байсан юм.  Гэтэл коронавирусыг хүнээс хүнд халддаг болохыг тогтоосон байна. Энэхүү шинэ төрлийн уушигны үрэвслийн вирусээр өвчилсөн хүний тоо 218 хүрч, гурван хүн амиа алдаад байна. Шинэ төрлийн вирус хүнээс хүнд дамждаг нь эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлснээр тодорхой болжээ. Одоогоор өвчтөнүүдтэй тулж ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар аваад байна. Ухань хотоос үүдэлтэй короновирусын халдварыг Бээжинд 5, Шанхайд 1, Гуандунд 14 хүн авчээ. 

            Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад мөн халдвар бүртгэгдээд байгаа аж. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархалтыг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Шинэ төрлийн вирус амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS-тай нэг төрөлд багтаж байгаа аж. SARS-ын халдвар 2000 оны эхээр Азийн орнуудаар тархаж, 774 хүн амиа алдаж байв.  

Таны сурталчилгаа