Их Британий Хунтайж Харри гэргий Меган Марклын хамтаар хааны ордны эрх ямбаас татгалзаж жирийн иргэний амьдралаар амьдрахыг хүсэж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Их Британийн хатан хаан II Елизавета хааны үнэт эдлэлүүдийг нь буцаан өгөхийг Сассекскийн гүнгийн авхай Меган Марклаас хүсчээ. “Радио Sputnik” цахим хуудасны мэдээлснээр, Хунтайж Харригийн гэргий Меган Маркл дахин хааны эрдэнэсийн санд нэвтрэх боломжгүй аж.
Хатан хаан II Елизавета гүнгийн авхайд бэлэглэсэн цэнхэр өнгийн үнэт чулуутай хүзүүний зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг Меган Марклаас нэхжээ. Харин Меган Марклд өмнө нь Диана гүнжийнх байсан алмаазан шигтгээтэй сүйн бөгж л үлдэх боломжтой юм гэнэ.