Цаг үеийн мэдээ

           БНХАУ-д үхлийн аюултай хэмээгдэж буй “2019-nCoV” коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Үүнийг дагаад тус улсад амьдарч буй монгол иргэдийн асуудал хөндөгдөж буй. Одоогийн байдлаар  халдварын голомт болох Үхань хотод 19 орчим Монгол оюутан байгаа аж. Харин 250 гаруй оюутан Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан эх орондоо иржээ. Тус яамны мэдээлснээр БНХАУ-д Монгол Улсын 10 мянга орчим иргэн оршин сууж байна. Урд хөрш рүү зорчих монголчуудын тоо  жилд давхардсан тоогоор 1.8 саяд хүрдэг аж.

           Одоогийн байдлаар Үхань хотод зургаан их дээд сургуулийн 250 гаруй Монгол оюутан сурдаг гэх тоон мэдээллийг оюутны холбооноос нь гаргасан. Хятадад цагаан сарын баяраа угтан дээд сургуулиудын хичээл нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын дунд үе хүртэл амарна. Иймд тус улсад сурдаг Монгол Улсын ихэнх оюутан эх орондоо ирээд амарч байгаа юм байна.

Таны сурталчилгаа