Цаг үеийн мэдээ

        Хятад улсын Хэбэй мужийн Үхань хотоос анх дэлгэрсэн коронавирусийн төрлийн 2019-nCoV халдварын тархалт маш хурдацтай нэмэгдэж байна. Өчигдрийн /2020.02.23/ байдлаар халдвар авагсдын тоо 634, нас барагсдын тоо 17 байсан бол нэг шөнийн дотор дахин 200 хүнд халдварлаж, нас барагсдын тоо 25 болж нэмэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Японд тус бүр нэг хүн нэмж халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид тархалтыг хэрхэн багасгах арга замын талаар зөвлөлдсөн юм.

          Одоогоор Хятад улсын зүгээс халдварт өвчний тархалтыг хумих, багасгах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байгаа, мөн халдварын тархалт яг ямар хэлбэрээр, хэрхэн дамжиж байгаа талаар мэргэжилтнүүдийн санал зөрүүтэй, дахин судалж тодруулах асуудлууд байгаа учир ДЭМБ дахин 10 хоногийн дараа хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр тогтлоо.

Таны сурталчилгаа