Гэрийн тэжээвэр олон арван амьтдын дундаас муурыг хэзээ ч бүрэн гүйцэт гэршүүлж чадахгүй хэмээн ярилцах нь бий. Үнэхээр ч хэдий олон жил гэрийн нөхцөлд цэвэр цэмцгэр амьдралын хэв маягт дасган сургаж, зориулалтын хоолоор хооллосон бай хаа нэгтээгээс хулгана, зурам амандаа зуугаад л ирэх нь олонтаа. Ингээд муурны тухай сонирхолтой баримтыг хүргэе.
МУУР ЗӨВХӨН ХҮМҮҮС РҮҮ “МИЯУ” АВИА ГАРГАДАГ
Муурнууд бие бие рүүгээ хэзээ ч “мияу” гэх авиагаа гаргадаггүй гэнэ. Харин зөвхөн хүмүүст хандан өөрсдийн юу хүсч буйгаа илэрхийлэхийн тулд тийнхүү дуугардаг ажээ.
ХАМГИЙН ЖИЖИГ МУУР
Дэлхийн хамгийн жижиг муур Тинкер Той нэртэй. Түүний биеийн жин ердөө 510 граммыг татдаг бол урт нь 7 сантиметрээс хэтрэхгүй ажээ.
ХАМГИЙН ХӨГШИН МУУР
Эрдэмтэд муурны дээд насыг 24 гэж үздэг. Энэ нь хүнийхээр 116 настай дүйцэх гэнэ. Харин дэлхийн хамгийн хөгшин муур Крем Пафф 38 жил амьдраад 2005 онд нас барсан ажээ.
ХАМГИЙН ОЛОН ЗУЛЗАГА ГАРГАСАН МУУР
Техасд амьдардаг асан Дасти нэрт нэгэн муур мөн л эгэл жирийнээс хэтийдсэн нэгэн үзүүлэлтээрээ “дэлхийн хамгийн…” цолыг хүртэж байна. Тэрбээр 1952 онд 18 нас хүрэх үедээ нийт 420 зулзага гаргасан байжээ.
МУУР 60 МЕТРЭЭС УНАСАН Ч АМЬД ҮЛДЭВ
Энди хэмээх нэгэн муур 16 давхар байшингаас унасан хэдий ч амьд үлдсэн түүхтэй гэнэ.
ТЭДЭНД СҮҮ ӨГЧ БОЛОХГҮЙ
Хүмүүс ихэвчлэн хаа нэгэн газар мууртай тааралдсан бол сүү өгөхийг эрмэлздэг шүү дээ. Гэтэл муурны бие махбодь сүүнд агуулагдах лактоз сахарт тэсвэргүй байдаг бөгөөд улмаар гэдэс нь дүүрч, гүйлгэхэд хүрдэг ажээ.
ЭРТНИЙ ЕГИПЕТЭД МУУРЫГ БУРХАН МЭТ ШҮТДЭГ БАЙСАН
Эртний Египетчүүд “Баст” нэрт шүтээнтэй байсан агаад тэр нь бүсгүй хүний биетэй боловч мууран толгойтой ажээ. Мөн хэрэв муурны амь хөнөөсөн бол үхэх ялд заагддаг байсан гэнэ.
ХАРИН ЕВРОПЧУУД МУУРЫГ ЧӨТГӨРИЙН ЭЛЧ ГЭЖ ҮЗДЭГ БАЙЖЭЭ
Дундад зууны цаг үед Европчууд муурыг муу ёрын зүйлсийг даллан дуудагч хэмээн үзэж, ихэд нүд үзүүрлэдэг байжээ. Гэгээн Жонны наадмын үеэр олон тооны муурыг амьдаар нь шатаадаг байсан заншил ч бий гэнэ.
МУУР АМЬДРАЛЫНХАА ГУРАВНЫ ХОЁРЫГ УНТАЖ ӨНГӨРҮҮЛДЭГ
Муур тунчиг залхуу амьтан. Насанд хүрсэн гэрийн муур өдөрт дунджаар 15-18 цагийг унтаж өнгөрөөдөг аж. Иймээс таны есөн настай муур гуравхан жилд нь сэрүүн байсан болж таарна.
ЗӨВХӨН ЭМ ХҮЙСТЭЙ БАЙДАГ МУУРНЫ ҮҮЛДЭР
Calicos болон Tortoiseshells үүлдрийн муурнууд зөвхөн эм хүйстэй байдаг ажээ. Хэрэв эр хүйстэн төрвөл тэрбээр үр тогтоох чадваргүй байдаг гэнэ.
БҮХ МУУЖГАЙ ЦЭНХЭР НҮДТЭЙ
Бүх муужгайнууд дөнгөж төрөөд цэнхэр нүдтэй байдаг юм байна. Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараачаас нүднийх нь өнгө өөрчлөгддөг ажээ.
ЦЭНХЭР НҮДТЭЙ, ЦАГААН ЗҮСТЭЙ ИХЭНХИ МУУР ДҮЛИЙ БАЙДАГ
Цэнхэр нүд, цагаан үстэй төрсөн муурнуудын 65-85 хувь нь дүлий байдаг хэмээх судалгааны үр дүн байх юм.
МУУРНУУД НОХОЙНООС ИЛҮҮ УХААНТАЙ
Муурны тархинд нохойныхоос хоёр дахин олон мэдрэлийн эс агуулагддаг. Мөн хүний тархитай ойролцоо чанараараа нохойн биш, муурын тархи дээгүүр жагсдаг. Тиймээс муурнууд нохойноос хавьгүй ухаалаг болж таарлаа.
МУУРАНД ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН АЛБАН ЁСНЫ НЭР
Мууранд дурлагч, мууранд хайртай хүмүүсийг олон нэрээр нэрлэж болох ч, тэднийг илэрхийлсэн “ailurophile” хэмээх шинжлэх ухааны нэршил байдаг байна.
ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ МУУРНУУД ИЛҮҮ УДААН АМЬДАРДАГ
Гудамжны муурнаас гэрийн тэжээмэл муур тав дахин удаан амьдардаг ажээ.
ЭРЧҮҮД МУУРАНД ИЛҮҮ ХАЙРТАЙ
Та бүсгүйчүүдийг ихэвчлэн мууранд хайртай байдаг хэмээн бодож байсан бол бяцхан эндүүрэл бололтой. 2007 онд хийгдсэн нэгэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мууранд хайртай байдаг нь батлагдсан байна.
Намуунзаяа
2024-11-04
Нохой
Намуунзаяа
2024-11-04
Нохой
2024-12-13
Таалагдлаа🤭🥳