Булган аймгийн Дашинчилэн сумын ... багийн “Шавар гэрийн ам” гэдэг газар /ангийн байрлалаас баруун урд зүгт 22 км/ айлын өвөлжөөнд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан очиход 8 тн орчим /400 боодол/ хураасан өвс шатаж байсныг 6 цаг ажиллан унтраасан байна.