Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авилгын төсөөллийн индексийг боловсруулдаг. Уг судалгааны 2024 оны дүнг өнөөдөр /2025.02.11/ дэлхий нийтэд зарлалаа.
Тэгвэл уг авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 7 байр урагшилж, 114-д бичигдлээ.
Тодруулбал, манай улс 33 оноогоор 114 дүгээр байранд орсон байна.
Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авилгын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг. Манай улс өнгөрөгч онд 121 дүгээр байранд эрэмбэлэгдэхдээ Перу, Египет гэсэн хоёр улсын дор жагсаж байсан. Тэгвэл энэ онд Непал, Нигер, Тайланд зэрэг улсуудын дараагаар эрэмбэлэгджээ.
2025-02-11
tegeed ene hulgaichuudig hamgaalaad jagsana gheer Mongolchuud hyatadin namin erhend garahguigeer orj dee