Цаг үеийн мэдээ

Гэрэл зургийг Д.Нямбилэг

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байна. Тэмцээнд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ. 

Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо. Тэргүүн байрт орсон БНСУ-ын тамирчин Е.Аввакумова нь ОХУ-ын Вологдад төрж, 2017 оноос Солонгос орны иргэн болжээ.

Удахгүй эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөх юм.

Таны сурталчилгаа