Цаг үеийн мэдээ

"Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-ны тэргүүнээр ажиллаж байсан Ц.Пүрэвхүү өөрийн Х хуудсандаа Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Утаанд улс үндэстэн үр хүүхдүүдээр нь утаж, эс үйлдэхүйгээс нь болж 700 гаруй хүн амиа алдсан байхад Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохоо умартаад түүнээс шударга ёс нэхсэн Ч.Лодойсамбуугийн байрны түрээсийг хэлэлцэж суух ч гэж. Ямар дорой болхи тоглодог юм бэ?

Өнөөдрийн бохир улстөрчдийн тролл армиар сошиал булли гүтгэлэг зохион байгуулж байгаагийн нэг дам хохирогч нь хүүхдүүд болдог. Сошиалаар нэгнийгээ барьж идэж байгааг харсан хүүхдүүд сургуулийн орчимдоо дуурайн хэрэглэснээр хүүхэд амиа хорлоход хүртэл нөлөөлдөг харгис үйлдэл.

Тролл арми гэснээс, Европын парламент тролл армиар булли гүтгэлэг  зохион байгуулсан, захиалсан хүнд эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгохоор арга хэмжээнүүд авч эхэлсэн байна лээ. Гэтэл манайд троллтой тэмцэх ёстой засаг нь 1.5-р шугамын тролл армиараа алдартай ч байх шиг" гэжээ.

Таны сурталчилгаа