Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ний /2025.01.20/ өдөр Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороололд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга гаргасан. Түүнчлэн бусад цагуудад хог огт гаргаж хаяж болохгүй. Хог хаясан тохиолдолд хог хаягдлын тухай хууль зөрчсөн хэмээн үзэж торгуулийн арга хэмжээ авна гэсэн юм.
Тэгвэл уг захирамжийн биелэлт ямар байгаа талаар холбогдох Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугараас тодрууллаа.
Тэрээр:
"Иргэд тогтсон цагт хогоо хаях тал дээр бага зэрэг дутагдалтай байна. Бусад цагт хогоо хаяж байгаа асуудалд хяналт тавих, торгох арга хэмжээ авах эрх бүхий улсын байцаагчийг томилох ажил явагдаж байгаа. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагын албан хаагчид хяналт тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 156 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа" гэв.
2025-02-11
Shono hog hayah gd suutgenej yavah ail bolgond tiim blomj bii yu amidaralgui muguid huuliig heregjuulehdee garshsan humuus ymaa