Цаг үеийн мэдээ

"Tesla" компанийн хувьцаа эрс унаснаар Элон Маскийн хөрөнгө 400 тэрбум ам.доллароос доошилжээ. Хувьцаа өнгөрсөн оны 12-р сард дээд түвшинд хүрснээс хойш 27%-иар буурсан бөгөөд борлуулалт багассан мэдээлэлтэй холбогдож 11%-иар унасан байна. Германд “Tesla” автомашины борлуулалт 59%-иар буурч, Хятад дахь борлуулалт 11.5%-иар доошилжээ. Хоёрдугаар сарын 10-нд хувьцаа дахин 3%-иар буурсан. Э.Маск өнгөрсөн 12-р сард 400 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй болсон ч хөрөнгө оруулагчдын таамаглал биелээгүй байна.

Таны сурталчилгаа