Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бусдын талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Ихэнх хүмүүс таны нэр төрийг зөв үнэлнэ. Хайрын харилцаанд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил ч харилцааг хөргөхөд хүргэж болзошгүй. Мэдлэг боловсрол, мөнгө санхүүгийн тал дээр сэтгэл татам ч хуурамч санал ирэх магадлалтай.

Үхэр: Ойр дотнын хүний тань хандлага сэтгэл гонсойлгож мэднэ. Ажил хэргийн түншдээ болгоомжтой хандаарай. Удахгүй хүндрэл учирч болзошгүй тул өрсөлдөөнд бэлтгэх арга хэмжээ ав. Ажлын түнш тань хувийн төлөвлөгөөгөө сонгохыг шаардаж мэднэ. Аль болох орчин үеийн дэг журамд нийцсэн гэрээ хэлэлцээр байгуулахыг хичээ.

Ихэр: Хэн нэгэнд хувийн мөн чанар, байгаа байдлаараа таалагдах гэж оролдох нь таагүй санагдана. Ямар нэг эрсдэлтэй ажил эхлээд хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Учир нь та нөхцөл байдлыг зөв талаас нь дүгнэх чадваргүй байна. Энэ үед амжилтад хүрэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах шаардлага гарна.

Мэлхий: Түншлэлийн сайн харилцаа ирээдүйн амьдралаа дээшлүүлэх төлөвлөгөөний үндэс болох болно. Эд хөрөнгөний асуудлаар хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхий. Энэ нь таны бодсон шиг тийм чухал зүйл биш байж болно. Тэсвэр тэвчээртэй бай. Энэ нь таны эсрэг үйл ажиллагааг зогсоож чадна.

Арслан: Ойр дотнынхонтойгоо хүлээцтэй, өгөөмөр сэтгэлээр харьцахыг зөвлөж байна. Тусламж хүссэн хамаатан садан, найз нөхөд, танилдаа өөрийн боломжоор тусал. Бусдад үйлдсэн тус танд эргээд буян болж ирэх болно. Танд өөрийгөө зөв талаас нь харуулах боломж гарч ирнэ.

Охин: Амьдралын эрч хүч дээд хэмжээнд байх тул ямар ч ажлыг амархан хийнэ. Харин түрэмгий зан авир гаргах, сул талаа харуулах зэрэг нь саад тотгорыг авч ирнэ. Сайн танихгүй хүмүүстэй илэн далангүй харьцах гэж бүү оролд. Энэ өдөр бие даан бодож төлөвлөж чаддаг хүмүүст од эрхэс ээлтэй хандана.

Жинлүүр: Битгий ганцаардан гэртээ суу. Найз нөхөд, сайн танилууд, хамаатан саднуудтайгаа уулзаж хөөрөлд. Санаандгүй таагүй явдал таныг цочирдуулж магадгүй. Хувийн зохион байгуулалтгүй, сахилга батгүй байдал, саруул ухаан дутагдсан нь ч үүнд нөлөөлнө. Ашиг орлого их олно гэсэн зар сурталчилгаанд бүү найд.

Хилэнц: Ажлын хэмнэлээ хадгалах хэрэгтэй болно. Мэдрэмжээ алдахгүй байхыг хичээ. Бодсон санаснаа шууд хэлж, сэтгэл хөдлөлөө ил гаргах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөхөөс болгоомжил. Таны ажлыг дэмжигч, санаа нийлсэн ивээн тэтгэгч олбол сайн үр дүн хурдан ирнэ. Эрс өөрчлөлт, содон үйл явдал нь сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна.

Нум: Төлөвлөсөн ажлаа дахин зохион байгуулах шаардлага үүснэ. Сурсан ажлаа сайн хийвэл өөрийн хүссэн байр сууриндаа буцаж очно. Өнөөдөр анзааралгүй өнгөрүүлсэн зүйл ирээдүйд томоохон алдагдал авч ирж мэдэх юм. Анхаарлаа сулруулж болохгүй. Өчүүхэн зүйлийг ч хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Хайртай хүндээ яг тохиромжтой үед нь сэтгэлээ нээх нь эерэг үр дүн гаргах болно.

Матар: Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хай. Мөрөөдлөө бодит болгох алхмаа яг одооноос эхэл. Гэхдээ үр ашиг зөвхөн батлагдсан эх үүсвэрээс л ирэх магадлал их гэдгийг санаарай. Хуучны найз нөхөдтэйгөө эргээд харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй.

Хумх: Сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Сэтгэл санааны шинэчлэл ч хийх шаардлагатай байна. Энэ өдөр эргэлзэж байгаа зүйлээ битгий хийгээрэй. Өөртөө байгаа зүйлээ хамгаал. Янз бүрийн эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ.

Загас: Өнөөдөр та худалдаа наймаанд одтой байна. Чухал шийдвэрээ түргэн гарга, цаг бүү алд. Эс тэгвээс ашигтай үйлдэл хийх боломжоо алдана. Гэхдээ эд юмс худалдан авахдаа чанарыг нь мэдэхгүй зүйл бүү ав. Худал мэдээлэл тархаж буй тул сонор соргог байх нь бүхнээс чухал.

Таны сурталчилгаа