Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны шөнө /2025.01.16/ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед нэгэн эмэгтэй халдаж, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг нийгмийн цахим сүлжээнд цацагдсан.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл бусдын биед халдсан тухайн эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

Таны сурталчилгаа