Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх эдийн засагтай улсууд хүч түрэн өрсөлдөх болсон. Хиймэл оюун ухаан нь анагаах ухаан, робот техник, аж үйлдвэр, харилцаа холбоо зэрэг янз бүрийн салбаруудад ашиглагдаж байгаа бөгөөд технологийн дэвшлийн ачаар өсөлт нь хурдсаж байна. Энэ салбарт АНУ, Хятад зэрэг улсуудын давамгайлал нэмэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зорилгоор Франц, Энэтхэг зэрэг улсууд хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар Парист зохион байгуулагдаж байгаа AI SUMMIT технологийн компаниудын нэгдсэн уулзалтын үеэр тохиролцож Францын ерөнхийлөгч Макрон, Энэтхэгийн ерөнхий сайд Нариндра Моди нар гарын үсэг зурлаа.
ЭХ СУРВАЛЖ: ALZAJEERA