Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ.

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.

Таны сурталчилгаа