Цаг үеийн мэдээ

          Халдварын голомт Ухань хотоос Парист нисэж ирсэн жуулчин эмэгтэй хяналтыг давж гарсан талаараа Wechat олон нийтийн сүлжээнд сайрхан ярьсан явдал олныг цочроогоод байна. 

        Уг эмэгтэйд Ухань хотоос нисэх замдаа өндөр халуурч, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч. Гэтэл тэрээр Парист газардсан даруйдаа эмнэлэгт хандахын оронд халуун шалгадаг үзлэгийг давж гарахын тулд халуун бууруулдаг, ханиад дардаг шинж тэмдгийн эсрэг эмийг өндөр тунгаар олон давхар ууж эхэлжээ. Ингэснээр халуун шалгах хяналтыг амжилттай давж гараад тэр тухайгаа Wechat-аар сайрхан ярьсан байна.

        Харин түүний нутаг нэгтнүүд үүнд нь ихэд дургүйцэн Парис дахь Хятадын элчин сайдын яам руу утсаар ярьж бүсгүйн тухай мэдээлсэн байна. Үүний дараа Хятадын Элчин сайдын яам тус эмэгтэйтэй утсаар ярьж, нэн даруй гоц халдвартын эмнэлэгт хандан шинжилгээ өгөхийг шаардахтай зэрэгцээд Францын холбогдох албадад анхааруулсан аж. Одоо энэ эмэгтэйг Франц даяар хайж байна.

Таны сурталчилгаа