Коронавирусээр үүсгэгдсэн өвчний тархалттай тэмцэх зорилгоор БНХАУ-аас Иран улсад хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ тухай Ойрхи Дорнод дахь Дэлхийн хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэй мэдэгдсэн байна.
"Коронавирусний тархалтаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулахад нь Ираны ард түмэнд туслах зорилгоор манай сан “Жинхэнэ нөхдийг алс холын зай ч салгаж чадахгүй” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэхүү кампанит ажлыг ард иргэд жижиг, дунд бизнес эрхлэгчид сайшаан хүлээн авсан. Халдвар дэгдсэний улмаас бид өөрсдөө олон хүндрэл бэрхшээлийг туулж байгаа хэдий ч Ираны ард түмэнд 1.6 сая юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг цуглуулж чадлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.
Энэхүү тусламжаар 1000 орчим хамгаалтын иж бүрдэл, амны хаалтууд, халдваргүйжүүлэгч хэрэгслүүд болон шаардлагатай бусад зүйлсийг илгээжээ.
“Хятадын олон иргэн Ираны оршин суугчдад анхаарал тавьж, боломжийн хэрээр туслахад бэлэн байна” хэмээн Чэнь Синьхуэй цохон тэмдэглэжээ.