Цаг үеийн мэдээ

           Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг коронавирусийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдал эрс сайжирч буй талаар мэдээллээ. Тухайлбал, даваа гаригийн байдлаар халдварын голомт болоод буй Ухань хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй 251 өвчтөний биеийн байдал эрс сайжирч тэдний 25 нь эмнэлгээс гарсан бол үлдсэн 227 хүний эмнэлзүйн шинж тэмдгийг хяналтдаа оруулснаар тусгаарлах тасгаас хэвтэн эмчлүүлэх ердийн тасагт шилжүүлжээ.

           Эдгээр хүмүүсийн дунд биеийн байдал нь маш хүнд нөхцөл байдалд байсан 63 өвчтөн багтаж байгаа гэх маш сайн мэдээ байна. 

Таны сурталчилгаа