Ванесса Брайнт:
Би болон манай охид энэ аймшигтай цаг үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж буй олон сая хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Бидний төлөө залбирч байгаад чинь баярлалаа. Бидэнд яг одоо та бүхний залбирал л хэрэгтэй байна. Хүүхдүүдийнхээ сайн эцэг, халамжит хань Коби болон үзэсгэлэнт охин Жианнагаа харамсалтайгаар алдсан нь үгээр хэлэхийн аргагүй хүнд цохилт боллоо.
Мөн ням гарагт тус ослоор нас барсан хүмүүсийн гэр бүлийн өмнөөс харамсан гашуудаж байна.
Яг одоо мэдэрч буй зовлон шаналлаа үгээр илэрхийлэх боломжгүй юм. Коби, Жижи хоёр өөрсдийг нь хайрладаг олон хүн байгааг мэддэг байсан гэдгийг санаад сэтгэл бага зэрэг тайвшрах шиг болж байна. Тэд бидний амьдралд ирсэн нь маш том адислал байсан юм шүү. Үүрд бидэнтэй хамт үлдсэн ч болоосой. Харамсалтай нь тэр хоёр маань биднийгээ хэтэрхий эрт орхин одлоо.
Цаашдаа бидний амьдрал ямар байхыг мэдэхгүй. Тэдэнгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй байна. Гэсэн ч Коби болон бидний бяцхан охин Жижи замыг маань гэрэлтүүлэх учраас бид өглөө бүр сэрч, цааш амьдралын төлөө үргэлжлүүлэн тэмцсээр байх болно. Тэднийг гэсэн хайр маань эцэс төгсгөлгүй. Тэднийг тэвэрч, үнсэхийг үнэхээр их хүсч байна. Үүрд тэдэнтэй хамт баймаар байна.
Аз жаргал, уйтгар гунигийг маань хуваалцаж, биднийг дэмждэгт баярлалаа. Энэ хүнд үйл явдалтай эвлэрэхэд одоо ч хэцүү байгаа учраас бидний хувийн орон зайг хүндэтгэхийг та бүхнээсээ хүсч байна.
Бид энэхүү аймшигтай ослоор хайртай хүмүүсээ алдсан бусад гэр бүлүүдэд туслах үүднээс MambaOneThree хандивыг эхлүүлсэн юм. MambaOnThree.org вэбсайт руу орж хандив өргөхийг хүсч байна.
Коби болон Жианнагийн өсвөрийн спортод оруулсан хувь нэмрийг үргэлжлүүлэхийг хүсвэл MambaSportsFoundation.org вэбсайт руу зочилно уу.
ЭХ СУРВАЛЖ : SPS