Цаг үеийн мэдээ

            Сагсан бөмбөгчин Коби Брайнт, түүний охин Gianna нарын үхэлд  Спортын салбарын нэр нөлөө бүхий олон хүн эмгэнэлээ илэрхийлсээр байна.  Тэгвэл бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тоглогч гэх алдрын эзэн Michael Jordan таалал төгссөн Kobe-г “энэ спортын хамгийн агуу тамирчдын нэг байснаас гадна, хөдөлмөрч нэгэн байв.” хэмээн хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр:

            “Би Kobe болон Gianna нарын үхлийн талаарх харамсалтай мэдээг сонсоод, маш их шоконд орсон. Яг одоо төрж байгаа энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэх арга алга. Би Kobe-д хайртай – тэр надад яг л жаахан дүү шиг минь санагддаг байсан. Бид дандаа хоорондоо ярилцдаг байлаа. Би одоо тэр сайхан ярилцдаг байсан цаг үеэ эргэн дурсаж байна. Тэр бол хөдөлмөрч нэгэн байсан. Энэ спортын шилдгүүдийн нэг. Тэр бас гайхалтай аав байсан бөгөөд гэр бүлийнхэндээ маш их хайртай байсан – охиноо өөрийнх нь замналаар замнах сонголтыг хийсэнд тэр маш их бахархаж байсан юм. Эхнэр бид хоёр Vanessa, Лэйкерс багийнхан болон сагсан бөмбөгийн бүх фенүүдэд эмгэнэл илэрхийлж байгааг хүлээн авна уу" хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

 

Таны сурталчилгаа