Цаг үеийн мэдээ

          Дэлхийн улс орнуудаас хамгийн хүчирхэг паспорттой буюу хамгийн олон улсын оронд чөлөөтэй зорчих эрхтэй улс орнуудыг нэрлэжээ. Тэгвэл энэ жагсаалтыг арлын Япон улс тэргүүлсэн байна. Японы иргэд энгийн гадаад паспортоороо дэлхийн 191 улс оронд ямар ч визгүйгээр, чөлөөтэй зорчих эрхтэй юм байна. Тэгвэл хамгийн хүчирхэг паспорттой хоёр дахь улс нь Сингапур юм. Сингапурын иргэд паспортоороо визний тухай санаа зоволтгүйгээр дэлхийн 190 улс оронд зорчдог байна. Тэгвэл жагсаалтын 3-рт тус бүр 189 улс оронд визгүй зорчдог Герман болон Өмнөд Солонгосын паспорт орж байгаа юм.

        Тэгвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас хамгийн хүчирхэг паспорттой нь 181 улс оронд визгүй зорчдог Литв, 180 оронд визгүй зорчдог Латви болон 179 улс орноор иргэд нь чөлөөтэй нэвтрэх боломжтой Эстони улсууд багтаж байна. Манай хойд хөрш ОХУ гэхэд Микронезтай хамт жагсаалтын 51-р байранд орж, дэлхийн 118 улс оронд чөлөөтэй зорчих эрхтэй юм. Тэгвэл дэлхийн бусад улс орнуудаас Украин-128 улс оронд, Молдав-120, Гүрж 116, Казахстан 76, Беларусь 75 улс оронд визгүй нэвтрэх эрхтэй юм. Тэгвэл хамгийн сул паспорттой улс орнуудын тоонд Сири, Ирак, Афганистан зэрэг орнууд 29,28,26 гэсэн үзүүлэлтээр багтаж байна. Харин манай улс 2019 оны 1-р сарын байдлаар дэлхийн 23 улс руу бүх төрлийн, 32 улс руу дипломат болон албан паспорттой визгүй зорчих эрхтэй байдаг байна.

Таны сурталчилгаа