Цаг үеийн мэдээ

           Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох Хятадын Ухань хотод 10 хоногийн дотор барьсан 1000 ортой эмнэлэгийг өнөөдөр нээ юм байна.

“Huoshenshan” эмнэлэг нь коронавирусын халдварын тархалттай тэмцэх зорилгоор байгуулж буй хоёр эмнэлгийн нэг бөгөөд “Leishenshan” нэртэй хоёр дахь эмнэлгийн барилгын ажил лхагва гаригт дуусах юм. Нэгдүгээр сарын 23-наас баригдаж эхэлсэн энэхүү эмнэлгийн барилгын ажил ням гаригийн өглөө дууссан тухай Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

          “Huoshenshan” эмнэлэгт өнөөдрөөс эхлэн зэвсэгт хүчний 1400 эмнэлгийн ажилтан өвчтөнүүдийг эмчлэх ажээ.

Хятадад даваа гарагийн өглөөний байдлаар коравирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 17205 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 361 хүн нас баржээ.

Таны сурталчилгаа